Дэлхийн боловсролд хүрэх гарц
Your Gateway to Global Education

Бидний туршлага
Суралцах улсууд
Бидний үйлчилгээ
Боловсролын зөвлөх үйлчилгээ
Олон улсын боловсролын мэргэшсэн зөвлөхүүд нь таны академик зорилго, хэлний түвшин, санхүүгийн нөхцөлд тохируулан суралцах улс орон болон тохирох хөтөлбөрийг санал болгодог.
Сургууль сонголт
Манай байгууллага нь 4 улсын 150 гаруй сургалтын хөтөлбөртэй албан ёсны агентын гэрээтэй хамтран ажилладаг бөгөөд сургуулийн бүртгэл хийж, албан ёсны урилга авах бүх процессыг хариуцан гүйцэтгэдэг.
Виз мэдүүлгийн цогц үйлчилгээ
Виз мэдүүлэгчийн баримт бичигт нарийвчилсан анализ хийж, визний эрсдэлийг бага байлгахад чиглэсэн мэргэжлийн визний зөвлөгөөний дагуу бичиг баримтыг бүрдүүлнэ. Мөн сургалтын визэнд шаардлагатай визний захидал болон бусад бичиг баримтын баталгаат орчуулгыг хариуцан гүйцэтгэдэг.
Санхүүгийн баримт бичгийн зөвлөгөө
Сургалтын төлбөр, амьжиргааны зардал, банкны баталгаа болон батлан даагчийн орлогыг нотлохтой холбоотой баримт бичгүүдэд мэргэжлийн зөвлөгөө өгч, элчин сайдын яамны шаардлагад бүрэн нийцүүлэн бүрдүүлнэ.
Түгээмэл асуулт – Хариулт
Манай байгууллагаар дамжуулан Ирланд, Шинэ Зеланд, Хятад, мөн Америк улс руу суралцах боломжтой.
Манай хамт олон

Чимэдбаатар Мөнхшүр
Гүйцэтгэх захирал
Олон улсын боловсролын мэргэшсэн зөвлөхөөр 2018 оноос хойш ажиллаж байна.

Алтангэрэлийн Оюунболор
Ерөнхий Менежер
Гадаад харилцаа - Хятад судлал
Хятадын боловсролын зөвлөхөөр 2021 оноос хойш ажиллаж байна.

Даваагийн Энхтуяа
Боловсролын зөвлөх
Монгол-Англи хэлний багш, орчуулагч
Англи, Ирланд улсын виз мэдүүлэг, бичиг баримтын зөвлөхөөр 2021 оноос хойш ажиллаж байна.

Төржаргалын Мөнххүслэн
Боловсролын зөвлөх
Эрх зүйч-Олон улсын харилцаа
Америк, Ирланд, Шинэ Зеланд улсын Боловсролын зөвлөхөөр 2022 оноос хойш ажиллаж байна.

Болдсайханы Отгон-Эрдэнэ
Виз мэдүүлгийн мэргэжилтэн
Англи хэлний орчуулагч
Англи, Ирланд улсын виз мэдүүлэг, бичиг баримтын зөвлөхөөр 2023 оноос хойш ажиллаж байна.

Батхуягын Намуулан
Виз мэдүүлгийн мэргэжилтэн
Олон улсын харилцаа
Олон улсын виз мэдүүлгийн чиглэл, гадаад харилцааны мэргэжилтнээр 2023 оноос хойш ажиллаж байна.
Сэтгэгдлүүд
Евроази боловсролын төвөөр зуучлуулахад сэтгэгдэл их өндөр байсан. Мэдэхгүй чадахгүй зүйл их байсан ч бүгдийг нь эхнээс нь зааж тайлбарлаж өгсөн. Мөн сургуулийн урилга яг хэлсэн хугацаандаа ирсэн виз гарахад ч мөн адил ямар нэгэн асуудал байхгүй хялбархан гарсан болохоор сонгосондоо маш сэтгэл хангалуун байна.
Сонинпил овогтой Маргад
Nanjing Aeronautics And Astronautics University сургуулийн оюутан